Түүхийн хичээлийн тухай хэдэн юм хэлмээр санагдаад байх боллоо. Ер нь бидний арван жилд байхад түүх гэж үнэндээ хөгийн юм ордог байж дээ. Бодоод байхад ер нь багаас нь түүхээ сайн системтэй заадаггүй байсан юм уу даа. Нэг бол ач холбогдолыг нь ойлгуулж чаддаггүй байсан юм шигээ. Хичээл гэхээр юм хуулж бичээд л бас цээжлээд л тэгээд л дүнгээ гаргуулчихна шүү дээ. Ер нь бол түүхийн хичээлийн онц гэсэн дүн л хэрэгтэй байсан болохоос биш тэр хичээл нь хэнд ч хэрэггүй гэж боддог байсан юм уу хайшаан. Харин одоо бол өөр шүү. Ухаан бодол минь юмыг арай өөр өнцгөөс нь харж байх шиг байна. Яагаад яг түүхийн мэдлэг чухал болохыг ойлгож байх шиг. Ер нь бол багш гэдэг хүн мэдлэгээрээ шавь нараа гайхуулж бишрүүлж байж л сая жинхэнэ багш болно гэж би боддог. Багш гэдэг хүний ард хэдэн зуун хүүхдийн ирээдүй байгаа гэдэг тэд ухамсарлах хэрэгтэй. Жишээ хичээлээ сонирхолгүй муу заадгаас болоод хичнээн хэрэгтэй зүйл байсан ч яг л тэр багш шиг гэж бодоод тоохгүй хаядаг хүүхдүүд зөндөө л байгаа. Ийм учраас их сургуулийн багш нартай ижил хэмжээний багшлах ур чадвартай багш нараар бага дунд ахлах ангийнханд хичээл заалгах хэрэгтэй шүү дээ. Эхнээсээ суурь муутай хүн чинь цааш нь яаж сонирхох юм бэ? Тийм болохоор ирээдүйн иргэдээ ингэж алж болохгүй шүү дээ багш нараа! Бас энэ түүх гэдэг чинь өөрөө их сонин эд юм аа. Өөрсдөө мэдэж үр удамдаа хэлж захиж байхгүй бол ганц зуун өнгөрөхөд л хэн ч мэдэхгүй байх магадлалтай. Харин үүх түүхээрээ бахархадаг улс оронд бол хэн хүнгүй түүхээ мэднэ. Хэн ч юу ч гээд маргаангүй хөдлөшгүй тэр л түүхээрээ бахархан омогшиж явдаг. Гэтэл манай улс аугаа их түүхийг туулж өнгөрүүлсэн хирнээ одоо тэрийгээ гүйцэд мэдэхгүй, бусдаас мэдэж байх ч гэж. Энэ чинь л гутамшиг байх даа. Харин энэ бүхнийг таслан зогсоохоор хүн бүр тэмцэх хэрэгтэй...
Thursday, October 28, 2010
Sunday, October 24, 2010
Хосууд
Хос хосоороо энд тэнд хөтлөлцөн алхах хүмүүсийг харахад нэг сайхан санагдах болжээ. Инээд хөөрөөр бялхаад л сайхан юм аа. Харин бас хажууд нь хичээлээ хийгээд тэтгэлэг аваад дараа нь ажил амьдралын гараагаа үнэхээр сайхан эхэлж байгаа хүмүүсийг харахад ч бас л сайхан юм. Харин миний хувьд яг алийг нь илүүд үзэхээ үнэхээр мэдэхгүй байна. Хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол байдаг биз дээ. Үгүй юм болов уу? Харин миний хувьд тэр бодлоо өөрчлөх хэрэгтэй юм болов уу? Эсвэл ингээд явж байтал тэгс гээд болчих болов уу? Ер нь мэдэхгүй юм дөө. Хүний энэ амьдралдаа гаргах хамгийн том шийдвэрүүдийн нэг бол хань ижлээ сонгох яах аргагүй мөн. Харин үерхэл нөхөрлөл бол тэр хүнд алхамыг хийх бэлтгэл байдаг байх. Харин би гэж хүн нилээн бэлтгэл муутай л тамирчин даа. хэхэ.
Tuesday, October 12, 2010
New things
Хэхэ зааз. Аймар их удасны эцэст блогтоо ганц хоёр юм бичдэг юм билүү гэж бодлоо. Ер нь бол санал бодлоо чөлөөтэй бичиж тэмдэглэн илэрхийлэх ганц арга минь болоод байгаа юм болов уу даа энэ блог маань. Тэгэхээр яахав дуртайгаараа өөрийнхөө тухай мөн дахиад нэг пост оруулъя даа. Ойрдоо хичээл ном ихтэй ч сайхан өдрүүд үргэлжилсээр байна аа. Шинэ сургууль шинэ анги гээд энэ бүгд надад таалагдаж байгаа шүү. Харин маргааш шалгалт авах гэж байгаа. Мэдээж хэрэг явцын шалгалт ингээд эхнээсээ эхэлж байна. Иймээс би маргааш тийм хэцүү биш миний дуртай хичээлүүдийн нэг болох монголын түүхийн шалгалтаа өгөх гэж байгаа болохоор сэтгэл амар бас нэг бодлын түгшүүртэй байна аа. Яагаад гэвэл ганц найдлагатай хичээл дээрээ хангалттай сайн авч чадахгүй байх вий дээ гэж бодоод түгшиж байна. Багш нь үнэхээр хичээлээ сайхан заадаг болохоор би түүхийн лекцэнд суухдаа сэтгэл хангалуун байдаг аа. Тэгээд ч ер нь бол түүхийн хичээлд сууснаар олж авах зүйл асар их юм байна лээ шүү. Түүхийн ном уншиж байснаас бас харилцан ярилцаж хүний үзэл бодлыг сонсоно гэхээр ямар нэгэн нэмэлт эрхцүүлэх зүйл байгаа болохоор давуу тал ихтэй байдаг юм байна лээ. За энэ нэг иймэрхүү байдаг байж. Цаашаа ярихад Санхүү бүртгэлийн үндэс гэж нэг хичээл байна аа. Хөөрхий надад үнэндээ бол хэцүү хичээл байна шүү. Азаар ээжийнхээ энэ чиглэлийн мэдлэгийг ашиглаад нэг юм толгойдоо хийгээд авч чадах юм шиг байна. Гэвч эхний явцын шалгалтан дээр үр дүн нь сайн гарч чадахгүй болов уу гэж эмээж байна. Өшөө цааш нь гэвэл микроэкономикс гэдэг хичээл байна аа. Үнэндээ бол миний хувьд барьцгүй хичээл. Би эхлээд энэ хичээлийн тухай ямар бэлтгэлгүй байсан. Үнэндээ бол суурьгүй байсан. Харин одоо бага зэрэг чармайлт гаргасны ачаар нэг юм яриж байгааг нь ойлгохтойгоо боллоо. Ингээд хангалтгүй нь мэдээж л дээ. Гэхдээ яахав ямар ч гэсэн нэг юм хийж болох байх. Ингээд миний ЭЗС-д орсон эхний семистр маань иймэрхүү янзтай өнгөрч байна даа. Хичээгээд л байна даа юу ч болж байсан.
Subscribe to:
Posts
(
Atom
)