Saturday, May 29, 2010

Интэрнет

Өнөөдөр яагаад ч юм бэ энэ ИНТЭРНЕТ гээч зүйлийн тухай жаахан юм бичмээр санагдлаа. Ер нь энэ чинь зүйрлүүлж хэлэхэд яг л чихэр шиг санагдаад байдгийн.
Яахав анх идэхэд ямар ч чихэр урьд нь чихэр гэж юмыг мэддэггүй байсан хүнд бол ихэнх тохиолдолд сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Дараа нь мэдээж хүн юм чинь түүнийсээ илүү сайханд нь дурладаг. Илүү том, амттай гээд л өөрт байгаагаа нэг их анзаарахгүй мөртлөө бусад руу нь тэмүүлнэ. За тэр ч яахав түүхэндээ хүн төрөлхтөн угаасаа ийм л байсаар ирсэн байсаар ч байх биз. Тэгээд ч бас энэ олон нээлтүүдийн бараг 80% нь тийм зангийн үр дүн гэж заримдаа би боддог. Цааш нь үргэлжүүье... Бидний "Интэрнет буюу Чихэр"-ийг их идээд байхаар ямар болох вэ? Дотор муухайрч шүд өвдөөд л чихэр их идэхээр ямар байдаг билээ. Тэр сайхан зүйлийн амт сайхан санагдахаа болиод дээрээс нь бас ч үгүй шүдний өвчнөөс болж шаналдаг. Харин интэрнетээр удаан хэсээд өдөр болгон донтой юм шиг ком-н ард суугаад байхаар түүнээс ч илүү зүйлийг алдаж болно. Мөн эсрэгээрээ маш их зүйлийг олж болдог нь сайхан. Гол нь яг л алтан дундаж гэдэг шиг ажил амьдралдаа зохицуулж чадвал маш том давуу тал шүү дээ энэ чинь. Одоо бол ихэнх оюутнууд (бас заримдаа би ч багтна) интэрнетээр зөвхөн зугаагаа гаргах гэж эсвэл зарим нь даалгавар энэ тэрээ хийх гэж, нэг бол шавайгаа ханатал сайхан чалчицгаах гэж л ордог гэж бараг л болно доо. Гэтэл үүн дээр түшиглээд орчин үед бүр хувьсгал болж байна гэж хэлж болно. Энэ хувьсгал нь ирээдүйд улам ч хүчээ авах нь ойлгомжтой. Хаа сайгүй л бүх юм интэрнет гэдэг үгтэй ямар нэг байдлаар холбоотой болж байгаа. Гэтэл одоо бид яг л бахь байдгаараа ингээд л хэдэн малаа маллаад л бие биенийгээ хараад л суугаад байх нь дэндүү утгагүй бас харамсалтай биш үү. Монгол хүн нэгэн цагт дэлхийн тавцанд гайхагдаж сүр хүчээ гайхуулж явсан түүхтэй. Харин бидний цусанд байдаг тэр омог бардам зан бөхөж эхлэх гээд байна уу даа гэж эмээх юм. Жинхэнэ Монгол тэр сайхан зан чанарыг бид Мэдээллийн гэх тодотголтой энэ эрин зуунд ч гэсэн яг энэ салбарт нь гаргаж чадна гэж би боддог үүндээ ч итгэлтэй байдаг.
Бас миний хэлэхийг хүссэн өөр нэг зүйл бол зөвхөн IT чиглэлээр сурдаг ч юм уу тийм ажил хийдэг хүмүүс л миний дээр яриад байгаа зүйлийг хийх ёстой гэж зарим нь ойлгодог. Гэтэл энэ бол яавч ийм байж таарахгүй. Энэ жил оюутан гэж яваад ойлгож авсан зүйлийн минь нэг бол мэдлэг бүтээх систем юм. Өөрөөр хэлбэл системтэй мэдлэг олж авах. Их сургуульд зааж байгаа хичээлүүдийг хараад байхад тэр арван жилд заагаад байсан бидний гол хичээл, нэг их онц биш гэж боддог байсан хичээлүүдийн аль альнаас нь л орж байх жишээтэй. Яг миний одоо сурч байгаа ангид гэхэд л монгол хэлний хичээл ч хүртэл багахан хэмжээгээр хэрэгтэй санагддын. Тэгэхээр би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл бүх салбарынхан хамтдаа ажиллаж байж хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүн миний ажил интернэтийг эсвэл энэ МТ-г ашиглаад яаж сайхан байж болох вэ гээд л бодвол 10 хүний нэг нь ядаж шийдэл олж чадах байх тэгээд л хэрэгцээ буюу эрэлт бий гэдэг нь харагдаж эхэлнэ. Харин энэ үед л манайхан өөрсдийгөө харуулах хэрэгтэй болох байх даа.

Monday, May 17, 2010

Монголдоо


Яагаад ч юм бэ тэгж их миний хүсдэг байсан гадны их дээд сургуульд тэтгэлэгээр сурах хүсэл маань нэг л багасаад байх шиг. Бүр бараг огт хүсэхгүй ч байгаа юм шиг. Миний эх орон одоо дэндүү өрөвдөлтэй оюутнууд нь сурах орчин нь ч гэсэн хангалттай сайн биш ч гэсэн би хэцүү бүхний дундаас цухуйн гарч ирсэн ургамал шиг эндээ харин ч сайн сурах хэрэгтэй юм шиг санагдах юм. Ер нь яагаад заавал гадагшаа явах гээд хүсээд байсан аа ч бас дээр нь энд байвал ямар байх аа ч гэсэн бодож үзсэн л дээ. Тэгээд ер нь бол бодоод байхад хүн болгоны толгойд гадаадад явж сурсан хүн бараг төрөл арилжаад ирдэг ухааны юм бодогддог. Гэхдээ тийм биш гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч дассан газрын даавуу зөөлөн гэдэг дээ. Ер нь болсон ч болоогүй ч эх орондоо байгаад л баймаар юм шиг. Харин хаана байх нь биш юу хийж юу бодож болгоож байгаа нь чухал. Хамгийн гол зөв газар зөв хүмүүстэй нийлж зөв юм хийж явах нь л чухал шүү дээ. Хэдий бага юм мэддэг ч нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс асар өндөр мэдлэгтэй тэр сэтгэл нь хөрсөн хүмүүсээс илүү энэ оронд хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр би яагаад ч юм бэ нээх эх оронч хүн болчихлоо. Тэгээд ч энэ ямар буруу юм биш дээ. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэвэл би өнөөдөр яагаад гадагшаа тэгж их явахыг хүсээд байсан бэ гэвэл зүгээр л нэг хүмүүсийн ярьж миний хувьд бол хиймэл ертөнцийг өөрийн биеэр очиж үзэхийг л мөрөөдөөд байх шиг. Харин үүнийг би ийм өндөр өртөгтэйгөөр заавал үзэх хэрэг байна уу гэж бодоод байгаа юм л даа. Харин хариулт нь үгүй юм шигээ.

Бас үүнээс гадна надад нэг өөр шалтгаан байгаа. Харин тэрийг бол одоохондоо хэнд ч хэлмээргүй санагдаад байна. Зөв эсвэл буруу байсныг нь цаг хугацаа харуулаг!

Thursday, May 13, 2010

Өөртөө амжилт хүснээ...


За тэгэхээр хэдий нь шалгалт хаяанд иржээ. Хэдий ИХ СУРГУУЛИЙН оюутан болсон ч бараг мэдрэхгүй шахам байж байтал нэгдүгээр курсээ төгсөх цаг удахгүй болчихсон байх юм даа. Одоо бодоход бас аягүй хурдан 1 жил өнгөрчихсөн байна шүү. Юу ч хийж амжуулаагүй байхад амьдралын минь хайран нэг жил ингээд өнгөрчихлөө гэж... Хэхэ тэхдээ бас яахав бага сага юм сурсаан гэхдээ хангалтгүй санагджийнөө. Ямар ч гэсэн эхний жилдээ сурч байгаа болохоор гараагаа гайгүй эхлэх хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн энэ нь маш чухал үзүүлэлт болно гэж бодож байгаа. Тийм ч учраас энэ жил л ямар ч гэсэн маш сайн дүнтэй төгсөх хэрэгтэй байна даа. Яагаад тэгээд байна вэ гэхээр өөрийгөө хэр оюутан болж байна вэ? Ер нь оюутан шуу хүн болж чадаж байна уу үгүй юу гэдгээ нэг дүгнүүлэх хэрэг гараад байгаа юм л даа. Энэ нь шалгалтуудын маань дүнгээс л харагдах байх даа. За харин шалгалтуудандаа сайн бэлдээд зөндөө олон онц авах болтугай гэж өөрийгөө ерөөе өө... хэхэ

Monday, May 3, 2010

Хавар болжээ.


За гадаа ч тэр гэрт ч тэр ер нь хавар болсныг мэдсэн ч юм шиг хүн бүр нэг л өөр болжээ. Хичээл ном цаг агаар гээд миний хувьд бүгд дажгүй сайхан байх боллоо. Ер нь ойрдоо би хичээлээс өөр юм нэг их хийхгүй байгаа л даа. \Хааяа Золоотой цуг алга болохыг тооцохгүй бол хэхэ\ Тэгээд ч тэр үү санаж бодож байгаа юмнууд эхнээсээ бүтээд сэтгэл санаа ч сайхан байна аа. Цаг агаар дулаараад өвлийн зузаан хувцаснуудаа хэдийнээ өмсөх аргагүй болон далд хийж санаа амарлаа. Яагаад ч юм зузаан хувцас өмсөөд явахаар үнэндээ тээртэй байдгийн. Өвөл бол даарахын эрхэнд л өмсч байгаа юм чинь. За тэр ч яахав одоо бүр хадуурч өгөх нь. Бас хавар болохоор хүн амьтангүй л ядарснаа мэддэг юм шигээ. Би ч бүр өглөө нойрондоо дийлдээд орой нүд анилдаад л байдаг болоод байгаа. Харин өдөртөө бол ярих юмгүй сайхан байгаа л даа. Бас шинэ сар ч эхэлчихсэн хуанлитай цаг маань 5 сар гарчээ гэдгийг заана. Ингээд л би гэдэг хүн хорвоогийн тоосыг хөдөлгөдгөөрөө хөдөлгөөд олны дунд оронд эрдэм номоо сураад явж л байна даа.