Энэ кино надад их таалагдаад байгаан. Ер нь найруулга, жүжиглэлт, дуу гээд бүгд л их гоё санагдаад байгаа. Сүүлийн үед иймэрхүү чанартай кино нэг их хийгдээгүй л юм шиг санагдсан.
Sunday, July 28, 2013
Tuesday, July 16, 2013
ХАРШИЛ
гэж ёстой муухай эд юм аа. Зуны улиралд миний хичнээн дуртайг хэлэх үү. Гэтэл энэ харшил гэж хар ядаргаатай эд байх юм. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход сүүлийн жилүүдэд тоос шорооноос болж маш олон хүмүүс харшилтай болж байгаа бололтой. Саяхан нэг эмчийн зурагтаар тэгж ярьж байхыг сонслоо. Таньдаг мэддэг хүмүүс ч гэсэн хэлж л байна. Хамгийн муухай нь эхлээд ханиад ч юм шиг сонин болж байгаад л тэгээд дараа нь эхэлдэг юм шиг байгаа юм миний харшил лав. Үнэн ёрын эд юм аа. Тэгээд угтаж эмчилгээ хийхгүй бол яг харшил хөдлөөд эхлэх юм бол за бараг тэгээд дуусаа юм байх өө. Эм тан уудаг л гэнэ. Тэр нь нэг ёсондоо хүний тархины ажиллагааг удаашруулж харшлыг нь дардаг юм уу бүү мэд асгүй нойр хүргэдэг, бас дээр нь сульдаа ч юм шиг сонин болгочихдог юм шиг байгаа юм. (Хлорфенамин лав тэгдэг гэсэн). Тэгээд л нэг аргацаасан болоод байж байдаг юм байлгүй. Бүтэн 2-3 сарын турш ингэж зовно гэж бодохоор тэвчихгүй нь ээ. Гадаа гараад сайхан өвс ногоо, нарны гэрэлд байж чадахгүй дампуурна гэж бодохоор л онцгүй санагдаад байх юм. Миний анзаарснаар бол хөлс гаргах ч юм уу тийм идэвхитэй хөдөлгөөн хийвэл тэрхэн зуураа бас намдаад байх шиг байна лээ. Тэгээд л бусад үед нь бол байхгүй шүү дээ. Хамар таг битүү, дээрээс нь хоолой сонин болчихно. Бүүр сүүлдээ ханиад ч юм шиг ёстой ойлгохгүй сонин өвчин юм аа энэ. Ингэж шаналгаатаж байхаар халуураад хэвтэж байвал хамаагүй дээр ч юм шиг. Ядаж л халуурвал тэгж удаан ядаргаатахгүй шд. Өдөр олигтой юм хийж ч болохгүй бөөн хар ядаргаа.
Анагаах ухааны талаар жаал судалж өөрийгөө аврахаас. Тэгэхгүй бол ч хол явахгүй нь дээ.
Thursday, July 4, 2013
Удсаны эцэст
нэг пост оруулъя даа. Хараад байхад 3 сараас хойш юу ч бичээгүй тууж яваа юм байна. Энэ өнгөрсөн хугацаанд ямар ч олон зүйл болчихов доо. Ямар ч байсан сургуулиа амжилттай төгслөө. Нэг шинэ алхам эхэлж байна. МУИС-н ЭЗС-г тэр тусмаа ЭЗОТ-г төгсөнө гэдэг үгүй мөн амаргүй даваа юм байна шүү. Гэхдээ миний хувьд бусад хүмүүстэй адилгүй байсан болоод ч тэр юм уу бүү мэд дээ. Ямар ч л гэсэн олон зүйлийг ойлгосон бас шаргуу зүтгэсэн, одоо бодоход өөртөө сэтгэл хангалуун тийм л сайхан байна. Сургуулиа төгсчихлөө. Төгсөхөөсөө өмнө ажиллах газраа олчихлоо. Тэр нь бүр миний хүсч байсан тийм газар. Гэхдээ энэ бүхнийг амжуулахад ч эхэндээ хэцүү байсан шүү. Нүд үнэнч чих худалч гэдэг үгийг нээрээ жаахан өргөн утгаар нь ойлгодог болсон шд. Энэ үг чинь миний бодлоор зөвхөн харсан зүйл үнэн гэдгээсээ илүүтэйгээр өөрийн биеэр туулж жинхэнэ бодит байдлыг өөрөө мэдэрч үзсэний дараа л яг ямар гэдгийг нь жинхэнэ мэднэ гэж ойлгодог болоод байгаа. Бусад хүмүүс нэгэнт л надаас ялгаатайгаас л хойш бүгд өөр өөрийн мэдрэмжээрээ хүлээж авснаа дамжуулдгаас хойш түрүүлж дүгнэлт гаргах хэрэггүй л юм байна лээ.
Яагаад гэвэл их сургуулийн талаарх ойлголт минь яг энэний тод жишээ болсон юм даа. Сургуульд орохоос өмнө хүмүүс оюутан цаг сайхан гэж ирээд л. Их өлсөнө, мөнгө төгрөг муутай, цаг зав ихтэй тийм л байдаг байсан гэж ирээд л сүрхий ярьдаг байж билээ. Нэг их амьдрал мэддэг царай гаргаж байгаад л. Миний хувьд тийм байгаагүй ээ. Ёстой цаг зав гэж аймшигтай бага гардаг байсан шд. 3-р курс бол тэр аяараа зүгээр л сургууь байсан. Сургууль дээр бараг өдрийн хагасыг тогтмол өнгөрөөж байгаа юм чинь.8 гэж сургууль дээр ирээд 8 өнгөрөөгөөд 9, 10 болгож гэртээ харих ч тийм таатай зүйл биш байна лээ. Хичээлийн 5 хоногийн бараг 3т нь өдрийн хоол идэх завгүй битүү хичээлтэй байсан даа. Дээрээс нь бөөн мөнгө төгрөгөө зарлагадаж байж ээж аавдаа загнуулан байж сурна гэдэг ёстой ямар байсан гэж санана. Хүний буруу хийсэн нэг сонголт хожим юунд хүргэж болохыг би бас ойлгосон доо. Сургуулиас шилжинэ гэдэг чинь мөн ч амаргүй юм билээ. Шилжээд ороход ямар байсан гэж санана. Хичээлээ мэдэхгүй багш нарт загнуулна, нэг жилийн сургалтын төлбөрийг 300%-р төлнө гэдэг эхний жилдээ маш хүнд цохилт болж байлаа шүү дээ. Хичээлээ зүгээр хийгээд явдаг байсан бол бас ч амар байхсанж. Гэтэл дүнгийн асуудал, мөнгө төгрөгийн асуудал гээд гараад ирэхээр сургалтын албатай муудалцана. Дээрээс нь гэрийнхэнтэй муудалцана. Арай гэж олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь надад өгөөд өнөө сурж байгаа нөхөр нь олигтой сурахгүй байна гэдэг гэрийнхэнд үнэхээр аймшигтай байсан байх аа. Утсаар загнуулна Ингээд ирэхээр сэтгэл санаа үнэхээр хөөрхий амьтан болж байгаа юм даа. Харин миний хор шартай зан намайг аварсан шүү. Миний таних хүмүүсээс хамгийн муу нь юм шиг өөрийгөө санах үе байлаа. Гэхдээ удахгүй би ямар болохоо хүмүүсд үзүүлнэ ээ. Удаан ингэж үгнийх нь бай болохгүй дээ гэж бодохоос хааяа уур хүрч, хор шар буцалж, нойр хүрэхгүй байх ч үе байдаг байлаа. Дээрээс нь өмнөх юмаа сураагүй байж энд юу хийж байгаа юм гэх багш нарын үг их зэвүүн сонсогддог байсан шд. Өмнө нь сайн байна гээд л байнга магтуулж байсан хүн чинь тийм үг сонсохоор үнэхээр шоконд ордог юм байна лээ. Гэхдээ нэг юм зүтгэсээр байгаад ард нь гарсан шүү. Гэхдээ хэдий загнаж, уурлаж байсан ч гэсэн тэдгээрт нь одоо баярлаж байгаа шд. Тэгж намайг шахаж байгаагүй бол одоо ямар ч байх юм билээ. За тэгээд их сургууль иймэрхүү завгүй бас маш олон зүйлийн учрыг яг олох олохгүй хоёрын зааг дээр өндөрлөчихдөг юм байна.
Үүний дараа ажил гэж нэг цоо шинэ зүйл байдаг юм байна. Одоогоор бас бүрэн мэдрээгүй байгаа ч гэсэн ажил хийхэд хүний хичээл, онолын мэдлэгээс гадна хувь хүний шинж чанар ямар чухал юм бээ? харилцааны ур чадвар олон талын мэдлэг гэдэг зүйл их сургуульд төдийлөн хэрэг болох үгүй нь мэдэгддэггүй бол ажил хийгээд эхлэхээр ямар чухлыг нь ойлгож байна. Сахилга бат, тэвчээртэй тууштай зан, сонор сэргэг зан, нийтэч байдал, хариуцлага гээд ер нь тухайн хүн хэн бэ гэдэг нь амьдралд, ажилд амжилттай байхад асар их нөлөөлөх юм шиг санагдаж байна. Бас ажил хийгээд эхлэхээр аав ээжийгээ илүү ойлгодог болоод байх шиг. Өдөр их ядардаг юм шиг байна. Хүмүүсийн хэлж байсан үгүүдийн утга илүү тодроод өмнөх зүйлсээ дахиад нэг хармаар болдог юм шиг л санагдлаа.
Labels:
about me
,
diary
,
Миний бодол
Location:
Khoroo 5, Ulaanbaatar, Mongolia
Subscribe to:
Posts
(
Atom
)